Кофе шоп, Бейкери салбарт зориулсан цогц шийдлүүд
Кофе шоп, бейкери бизнес эрхлэгчид олон салбар ажлуулдаг. Салбар бүр өөрийн онцлогтой, мөн өөрийн гэсэн үйлчилүүлэгчидтэй байдаг. Qmenu кассын систем танд салбар бүрийн онцлогт тохирсон өөрчлөлтүүдийг хялбар хийх, бүх салбаруудаа зайнаас нэг зэрэг хянаж байх боломжийг олгоно.
Манай платформ нь кофе шоп, бейкери-ийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоно
Зочид рестораны ширээ бүр дээр байрласан таблет төхөөрөмжөөр дамжуулан захиалгаа өгөх боломжтой. Энэ нь үйлчлүүлэгчдийн тав тухыг нэмэгдүүлж, зөөгчдийн ажлын ачааллыг бууруулахын зэрэгцээ захиалгыг илүү хурдан, алдаагүй дамжуулах боломжийг бүрдүүлнэ.
Нэг систем ашиглан бизнесээ цогцоор нь удирдаж, зочид болон ажилчдынхаа үнэт цагийг хэмнэх, орлогоо нэмж зардлаа бууруулах боломжтой.
Ресторан дотроос болон гаднаас захиалга илгээх боломжтой цахим цэс. Хүссэн үедээ меню дээрх үнийг өөрчлөх мөн тухайн өдөр борлуулах боломжгүй бүтээгдэхүүнүүдийг меню дээрээс түр нуух боломжтой.
Касс дээр дугаарлах үйлчлүүлэгчдийн тоог бууруулж, Очерлох дургүй хэрэглэгчдийн “алдагдсан боломж”-ийг бууруулж орлогыг тань нэмэгдүүлнэ.
Гал тогоо удирдлагын систем нь танай рестораны амин зүрх болсон гал тогоог цэгцтэй, хялбар удирдахад тусална. Захиалга бүрд цаас хэвлэж, тогооч нар цаасан дунд төөрдөг үе дууслаа.
Бараа материалын удирдлага нь ресторан, кафе, зоогийн газруудад бараа материалын нөөцийг хянах, захиалга өгөх, борлуулалтын мэдээллийг боловсруулахад туслах систем юм.
Бизнес аналитик нь ресторан, кафе, зоогийн газруудад борлуулалтын мэдээллийг боловсруулах, анализ хийх, тайлан гаргах зэрэгт туслах систем юм.