Хүргэлтийн хоол салбарт зориулсан цогц шийдлүүд
Дэлхийн хоол үйлдвэрлэлийн зах зээлд Ковидын үеэр хүч түрэн орж ирсэн нэг салбар бол Dark Kitchen буюу зөвхөн гал тогоо ажиллаж, хоолоо хүргэлтээр түгээдэг шийдэл юм. Манайд ч мөн эрчимтэй явж буйг бид олон тооны хоол хүргэлтийн пэйж хуудсуудаас харж болно. Хэрэв та энэхүү бизнесийг эрхэлдэг бол хоолны цэсээ бусдад хүргэх, захиалгаа авах, төлбөр тооцоогоо хийх тоолонд таны утас хангинаж тасралтгүй утсаар ярих эсвэл мессеж бичих шаардлага тулгардаг байх. Хоолоо захиалах гэж байгаад төлбөр төлөлт төвөгтэй байдлаас болоод болих тохиолдол цөөнгүй гарч байна уу? Тэгвэл зөвхөн энэ салбарт зориулан бүтээсэн Qmenu Kitchen хоол захиалгын системийг сонирхоорой. Таны бизнесийн хурд болон ашигийг нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Манай платформ нь хүргэлтийн хоол-ийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоно
Нэг систем ашиглан бизнесээ цогцоор нь удирдаж, зочид болон ажилчдынхаа үнэт цагийг хэмнэх, орлогоо нэмж зардлаа бууруулах боломжтой.
Ресторан дотроос болон гаднаас захиалга илгээх боломжтой цахим цэс. Хүссэн үедээ меню дээрх үнийг өөрчлөх мөн тухайн өдөр борлуулах боломжгүй бүтээгдэхүүнүүдийг меню дээрээс түр нуух боломжтой.
Гал тогоо удирдлагын систем нь танай рестораны амин зүрх болсон гал тогоог цэгцтэй, хялбар удирдахад тусална. Захиалга бүрд цаас хэвлэж, тогооч нар цаасан дунд төөрдөг үе дууслаа.
Бараа материалын удирдлага нь ресторан, кафе, зоогийн газруудад бараа материалын нөөцийг хянах, захиалга өгөх, борлуулалтын мэдээллийг боловсруулахад туслах систем юм.
Бизнес аналитик нь ресторан, кафе, зоогийн газруудад борлуулалтын мэдээллийг боловсруулах, анализ хийх, тайлан гаргах зэрэгт туслах систем юм.