Ажилчдын хоолны газар салбарт зориулсан цогц шийдлүүд
Байгууллагын хоолны газар ажилчидад амт чанартай хоолоор үйлчилэхээс гадна цайны цагийн өндөр ачааллын үеэр хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчилэх шаардлага гардаг.Цайны цагийн өндөр ачааллыг 2 хэсэгт хувааж үзвэл 1.Хоол сонгох үе шат. Ажилчид ихэвчлэн дугаарлаж зогсох үедээ хоолоо сонгосон байдаг ч яг авах үедээ бодлоо өөрчлөх, эсвэл тухайн хоол нь дууссан байхад дараагийн хоол сонголтоо хийх гэж хугацаа алддаг. 2.Төлбөр тооцоо хийх үе шат. Кассын ажилтан авсан хоол, цайг бүртгэж тооцох нь хугацаа авсан ажил, мөн буруу тооцох нь ч цөөнгүй. Qmenu кассын систем, ухаалаг QR цэс, Киоск дээрх хугацааг хэмнэж, цайны бус цагаар ч таны бизнесийг дэмжиж ажиллана.
Манай платформ нь ажилчдын хоолны газар-ийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоно
Зочид рестораны ширээ бүр дээр байрласан таблет төхөөрөмжөөр дамжуулан захиалгаа өгөх боломжтой. Энэ нь үйлчлүүлэгчдийн тав тухыг нэмэгдүүлж, зөөгчдийн ажлын ачааллыг бууруулахын зэрэгцээ захиалгыг илүү хурдан, алдаагүй дамжуулах боломжийг бүрдүүлнэ.
Нэг систем ашиглан бизнесээ цогцоор нь удирдаж, зочид болон ажилчдынхаа үнэт цагийг хэмнэх, орлогоо нэмж зардлаа бууруулах боломжтой.
Ресторан дотроос болон гаднаас захиалга илгээх боломжтой цахим цэс. Хүссэн үедээ меню дээрх үнийг өөрчлөх мөн тухайн өдөр борлуулах боломжгүй бүтээгдэхүүнүүдийг меню дээрээс түр нуух боломжтой.
Касс дээр дугаарлах үйлчлүүлэгчдийн тоог бууруулж, Очерлох дургүй хэрэглэгчдийн “алдагдсан боломж”-ийг бууруулж орлогыг тань нэмэгдүүлнэ.
Гал тогоо удирдлагын систем нь танай рестораны амин зүрх болсон гал тогоог цэгцтэй, хялбар удирдахад тусална. Захиалга бүрд цаас хэвлэж, тогооч нар цаасан дунд төөрдөг үе дууслаа.
Бараа материалын удирдлага нь ресторан, кафе, зоогийн газруудад бараа материалын нөөцийг хянах, захиалга өгөх, борлуулалтын мэдээллийг боловсруулахад туслах систем юм.
Бизнес аналитик нь ресторан, кафе, зоогийн газруудад борлуулалтын мэдээллийг боловсруулах, анализ хийх, тайлан гаргах зэрэгт туслах систем юм.