Түргэн хоол салбарт зориулсан цогц шийдлүүд
Цаг гэдэг алт болсон өнөө үед хүмүүс түргэн хоолны газарт орохдоо аль болох хурдан чанартай хооллоод гарахыг эрмэлздэг тэрийгээ дагаад ч FastFood-үүд ачаалал өндөр байдаг. Хоол бэлтгэхдээ бус хэрэглэгчийн захиалга авах, төлбөр тооцоо хийх хэсэгт нэлээдгүй цагаа зарцуулдаг нь борлуулалтын орлогод нөлөөлдөг. Qmenu Fast шийдэл нь Урдчилсан захиалга, Киоск, Ухаалаг QR цэс энэ бүгдтэй нягт холбогдож ажилладаг кассын системээс бүрдэх бөгөөд таны бизнесийг илүү хурдан хялбар болгож алдагдсан борлуулалтыг багасгана.
Манай платформ нь түргэн хоол-ийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоно
Зочид рестораны ширээ бүр дээр байрласан таблет төхөөрөмжөөр дамжуулан захиалгаа өгөх боломжтой. Энэ нь үйлчлүүлэгчдийн тав тухыг нэмэгдүүлж, зөөгчдийн ажлын ачааллыг бууруулахын зэрэгцээ захиалгыг илүү хурдан, алдаагүй дамжуулах боломжийг бүрдүүлнэ.
Нэг систем ашиглан бизнесээ цогцоор нь удирдаж, зочид болон ажилчдынхаа үнэт цагийг хэмнэх, орлогоо нэмж зардлаа бууруулах боломжтой.
Ресторан дотроос болон гаднаас захиалга илгээх боломжтой цахим цэс. Хүссэн үедээ меню дээрх үнийг өөрчлөх мөн тухайн өдөр борлуулах боломжгүй бүтээгдэхүүнүүдийг меню дээрээс түр нуух боломжтой.
Касс дээр дугаарлах үйлчлүүлэгчдийн тоог бууруулж, Очерлох дургүй хэрэглэгчдийн “алдагдсан боломж”-ийг бууруулж орлогыг тань нэмэгдүүлнэ.
Гал тогоо удирдлагын систем нь танай рестораны амин зүрх болсон гал тогоог цэгцтэй, хялбар удирдахад тусална. Захиалга бүрд цаас хэвлэж, тогооч нар цаасан дунд төөрдөг үе дууслаа.
Бараа материалын удирдлага нь ресторан, кафе, зоогийн газруудад бараа материалын нөөцийг хянах, захиалга өгөх, борлуулалтын мэдээллийг боловсруулахад туслах систем юм.
Бизнес аналитик нь ресторан, кафе, зоогийн газруудад борлуулалтын мэдээллийг боловсруулах, анализ хийх, тайлан гаргах зэрэгт туслах систем юм.