Фүүд коурт, Буфет салбарт зориулсан цогц шийдлүүд
Хэрвээ та Food Court бизнес эрхэлдэг бол, олон төрлийн хоолны гал тогоо удирддаг бол Qmenu цогц шийдэл таны бизнест үнэхээр том өөрчлөлтийг авчрах болно. Хэрэглэгч захиалгаа ширээнээсээ онлайнаар өгч төлбөрөө төлөх Эсвэл Киоск ашиглан захиалгаа өгч төлбөрөө төлөх Ebarimt-aa хэрэглэгч утсан дээрээ авах (цаас хэвлэх шаардлагагүй болсон) Гал тогоо удирдлагын систем гал тогоо бүрд тохирсон хоолуудыг харуулна Хоол бэлэн болмогц хэрэглэгчийг автоматаар дуудах систем Бэлэн болсон хоолуудыг харуулах дэлгэц Гар утсанд хоол бэлэн болсон талаар мэдэгдэл ирэх гэх мэт Ингээд танд зөвхөн бизнесээ хянах л ажил үлдлээ.
Манай платформ нь фүүд коурт, буфет-ийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоно
Зочид рестораны ширээ бүр дээр байрласан таблет төхөөрөмжөөр дамжуулан захиалгаа өгөх боломжтой. Энэ нь үйлчлүүлэгчдийн тав тухыг нэмэгдүүлж, зөөгчдийн ажлын ачааллыг бууруулахын зэрэгцээ захиалгыг илүү хурдан, алдаагүй дамжуулах боломжийг бүрдүүлнэ.
Нэг систем ашиглан бизнесээ цогцоор нь удирдаж, зочид болон ажилчдынхаа үнэт цагийг хэмнэх, орлогоо нэмж зардлаа бууруулах боломжтой.
Ресторан дотроос болон гаднаас захиалга илгээх боломжтой цахим цэс. Хүссэн үедээ меню дээрх үнийг өөрчлөх мөн тухайн өдөр борлуулах боломжгүй бүтээгдэхүүнүүдийг меню дээрээс түр нуух боломжтой.
Касс дээр дугаарлах үйлчлүүлэгчдийн тоог бууруулж, Очерлох дургүй хэрэглэгчдийн “алдагдсан боломж”-ийг бууруулж орлогыг тань нэмэгдүүлнэ.
Гал тогоо удирдлагын систем нь танай рестораны амин зүрх болсон гал тогоог цэгцтэй, хялбар удирдахад тусална. Захиалга бүрд цаас хэвлэж, тогооч нар цаасан дунд төөрдөг үе дууслаа.
Бараа материалын удирдлага нь ресторан, кафе, зоогийн газруудад бараа материалын нөөцийг хянах, захиалга өгөх, борлуулалтын мэдээллийг боловсруулахад туслах систем юм.
Бизнес аналитик нь ресторан, кафе, зоогийн газруудад борлуулалтын мэдээллийг боловсруулах, анализ хийх, тайлан гаргах зэрэгт туслах систем юм.