Караоке салбарт зориулсан цогц шийдлүүд
Орчин үед Караоке нь стрессээ тайлж хамт олон, найз нөхөдөөрөө дуулж, хөгжилдөх хамгийн түгээмэл газруудын нэг болоод байгаа билээ. Тэгвэл Караоке бүрд тулгардаг олон асуудлыг Qmenu Karaoke шийдлээ. Нэг номыг олон зочид гар дамжуулан хэрэглэх, дээр нь төрөл бүрийн шингэн зүйлс асгаж дахин ашиглах боломжгүй болох, дуу хайх гэж цаг алдах гэх мэт. Мөн өрөөнөөсөө захиалгаа шуурхай өгөх, зөөгч дуудах ч асуудлагүй боллоо. Qmenu орчин үеийн технологийн шийдэл ашиглан асуудлыг хялбар шийдлээ
Манай платформ нь караоке-ийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоно
Зочид рестораны ширээ бүр дээр байрласан таблет төхөөрөмжөөр дамжуулан захиалгаа өгөх боломжтой. Энэ нь үйлчлүүлэгчдийн тав тухыг нэмэгдүүлж, зөөгчдийн ажлын ачааллыг бууруулахын зэрэгцээ захиалгыг илүү хурдан, алдаагүй дамжуулах боломжийг бүрдүүлнэ.
Нэг систем ашиглан бизнесээ цогцоор нь удирдаж, зочид болон ажилчдынхаа үнэт цагийг хэмнэх, орлогоо нэмж зардлаа бууруулах боломжтой.
Ресторан дотроос болон гаднаас захиалга илгээх боломжтой цахим цэс. Хүссэн үедээ меню дээрх үнийг өөрчлөх мөн тухайн өдөр борлуулах боломжгүй бүтээгдэхүүнүүдийг меню дээрээс түр нуух боломжтой.
Гал тогоо удирдлагын систем нь танай рестораны амин зүрх болсон гал тогоог цэгцтэй, хялбар удирдахад тусална. Захиалга бүрд цаас хэвлэж, тогооч нар цаасан дунд төөрдөг үе дууслаа.
Бараа материалын удирдлага нь ресторан, кафе, зоогийн газруудад бараа материалын нөөцийг хянах, захиалга өгөх, борлуулалтын мэдээллийг боловсруулахад туслах систем юм.
Бизнес аналитик нь ресторан, кафе, зоогийн газруудад борлуулалтын мэдээллийг боловсруулах, анализ хийх, тайлан гаргах зэрэгт туслах систем юм.
Уг шийдэл нь Караоке бизнес эрхлэгч нарт зориулсан бөгөөд өдөр тутамд тулгардаг жижиг мэт боловч төвөгтэй олон асуудлыг шийдэхэд тусална.