Амралтын газар, Гэр кемп салбарт зориулсан цогц шийдлүүд
Та урд нь яг амралтын газар зориулан хийсэн кассын системийн талаар сонсож байсан уу? Таны бизнест зориулсан кассын систем болон ухаалаг QR цэсийг сонгоорой. Таны зочид гэр эсвэл өрөөнөөсөө захиалгаа хялбар өгөх, үйлчилгч дуудах боломжтой. Мөн та үйлчилүүлсэн хэрэглэгчээ бүртгэж, зөвхөн тухайн хэрэглэчдээ зориулсан үйлчилгээг санал болгох, дараа дахин ирэх маркетинг илгээх боломжтой. Орчин үеийн рестораны үйлчилгээ нь зөвхөн сайн хоол, сайхан орчноос гадна технологийн шийдэл ашиглан хэрэглэгчийнбүрийн хүссэн буюу яг тухайн хэрэглэгчид тохирсон үйлчилгээг хүргэх нь чухал хэсэгболоод байна. Qmenu орчин үеийн технологийн шийдэл ашиглан асуудлыг хялбар шийдлээ
Манай платформ нь амралтын газар, гэр кемп-ийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоно
Зочид рестораны ширээ бүр дээр байрласан таблет төхөөрөмжөөр дамжуулан захиалгаа өгөх боломжтой. Энэ нь үйлчлүүлэгчдийн тав тухыг нэмэгдүүлж, зөөгчдийн ажлын ачааллыг бууруулахын зэрэгцээ захиалгыг илүү хурдан, алдаагүй дамжуулах боломжийг бүрдүүлнэ.
Нэг систем ашиглан бизнесээ цогцоор нь удирдаж, зочид болон ажилчдынхаа үнэт цагийг хэмнэх, орлогоо нэмж зардлаа бууруулах боломжтой.
Ресторан дотроос болон гаднаас захиалга илгээх боломжтой цахим цэс. Хүссэн үедээ меню дээрх үнийг өөрчлөх мөн тухайн өдөр борлуулах боломжгүй бүтээгдэхүүнүүдийг меню дээрээс түр нуух боломжтой.
Касс дээр дугаарлах үйлчлүүлэгчдийн тоог бууруулж, Очерлох дургүй хэрэглэгчдийн “алдагдсан боломж”-ийг бууруулж орлогыг тань нэмэгдүүлнэ.
Гал тогоо удирдлагын систем нь танай рестораны амин зүрх болсон гал тогоог цэгцтэй, хялбар удирдахад тусална. Захиалга бүрд цаас хэвлэж, тогооч нар цаасан дунд төөрдөг үе дууслаа.
Бараа материалын удирдлага нь ресторан, кафе, зоогийн газруудад бараа материалын нөөцийг хянах, захиалга өгөх, борлуулалтын мэдээллийг боловсруулахад туслах систем юм.
Бизнес аналитик нь ресторан, кафе, зоогийн газруудад борлуулалтын мэдээллийг боловсруулах, анализ хийх, тайлан гаргах зэрэгт туслах систем юм.