Ресторан, Кафе салбарт зориулсан цогц шийдлүүд
Ресторан, Кафе зэрэг тав тухтай хооллох орчин бүрдүүлсэн үйлчилгээний бизнес нь үйлчлүүлэгчдийн санаанд бүрэн нийцсэн, төгс үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байдаг. Орчин үеийн рестораны үйлчилгээ нь зөвхөн сайн хоол, сайхан орчноос гадна технологийн шийдэл ашиглан хэрэглэгчийн бүрийн хүссэн буюу яг тухайн хэрэглэгчид тохирсон үйлчилгээг хүргэх нь чухал хэсэг болоод байна. Мөн захиалга авах, төлбөр тооцоо хийх гэх мэт зүйлс дээр хэрэглэгчийн цагийг хэмнэх хэрэгтэй. Qmenu орчин үеийн технологийн шийдэл ашиглан асуудлыг хялбар шийдлээ
Манай платформ нь ресторан, кафе-ийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоно
Зочид рестораны ширээ бүр дээр байрласан таблет төхөөрөмжөөр дамжуулан захиалгаа өгөх боломжтой. Энэ нь үйлчлүүлэгчдийн тав тухыг нэмэгдүүлж, зөөгчдийн ажлын ачааллыг бууруулахын зэрэгцээ захиалгыг илүү хурдан, алдаагүй дамжуулах боломжийг бүрдүүлнэ.
Нэг систем ашиглан бизнесээ цогцоор нь удирдаж, зочид болон ажилчдынхаа үнэт цагийг хэмнэх, орлогоо нэмж зардлаа бууруулах боломжтой.
Ресторан дотроос болон гаднаас захиалга илгээх боломжтой цахим цэс. Хүссэн үедээ меню дээрх үнийг өөрчлөх мөн тухайн өдөр борлуулах боломжгүй бүтээгдэхүүнүүдийг меню дээрээс түр нуух боломжтой.
Касс дээр дугаарлах үйлчлүүлэгчдийн тоог бууруулж, Очерлох дургүй хэрэглэгчдийн “алдагдсан боломж”-ийг бууруулж орлогыг тань нэмэгдүүлнэ.
Гал тогоо удирдлагын систем нь танай рестораны амин зүрх болсон гал тогоог цэгцтэй, хялбар удирдахад тусална. Захиалга бүрд цаас хэвлэж, тогооч нар цаасан дунд төөрдөг үе дууслаа.
Бараа материалын удирдлага нь ресторан, кафе, зоогийн газруудад бараа материалын нөөцийг хянах, захиалга өгөх, борлуулалтын мэдээллийг боловсруулахад туслах систем юм.
Бизнес аналитик нь ресторан, кафе, зоогийн газруудад борлуулалтын мэдээллийг боловсруулах, анализ хийх, тайлан гаргах зэрэгт туслах систем юм.